Two interviewees

Ємнєх Vг

Хорьдугаар Зууны Монголын Аман Тvvх нь Кембрижийн Их Сургуулийн Монгол ба Дотоод Ази Судлалын Тєв, Улаанбатар хот дахь Олон Улсын Монгол Судлалын Холбоо хоёрын хамтарсан судалгааны тєсєл юм. Тєсєл нь хоорондоо холбоотой хоёр зорилготой. Нэгдvгээрт, хvмvvсийн орчин нєхцєл (контекст) тэдний vйл явдал, тvvхийг ойлгоход хэрхэн нєлєєлдєг талаархи мэдлэгээ нэмэгдvvлэх. Хоёрдугаар ижил ач холбогдолтой зорилго бол Монголын тєвєгтэй хорьдугаар зууны тухай байнгын, хvртээмжтэй аман тvvхийн англи, монгол хэлээрх он-лайн мэдээллийн баазыг байгуулах.

Судалгааны асуултууд

Тvvх, хvмvvсийн ой санаа, нийгэм дэх байршил – тэдний улс тєр, соёл, нийгэм, эдийн засгийн орчин – зэргийн хоорондын харилцааны талаархи ойлголтоо сайжруулахыг судалгаа зорино. Үйл явдал, санаа, итгэл vнэмшлийг хvмvvс эргэн санах, ойлгоход эдгээр орчин (контекст) нєлєєлдєг гэж судлаачид vздэг. Мэдээжийн нэг жишээ гэхэд, эсэргvvцэгч ардчилсан хувьсгалыг нэг янзаар vзэж байхад МАХН-ын єндєр албан тушаалтан єєрєєр vзнэ. Гэвч нийгэм дэх байршлын энэхvv нєлєєг бараг судлаагvй байна. Хийгдсэн ихэнх судалгаа хvвь хvмvvсийн харьцангуй явцуу бvлэгт тєвлєрч, харьцангуй цєєн тооны хvмvvсийг хамарсан байдаг. 20 дугаар зууны тодорхой vе, vйл явдлын тухай тєрєл бvрийн ажил амьдралтай зуу зуун хvнээс ярилцлага авах замаар Хорьдугаар Зууны Монголын Аман Тvvх нь хvмvvсийн орчин (контекст) хэрхэн бvрддэг, мєн тэдний ой санаа, ойлголт нь тэрхvv орчинг хэрхэн бvрдvvлдэг дvр зургийг урьд ємнє байгаагvй бvрэн дvvрнээр гаргаж ирэх юм.

An interviewee

Мэдээллийн бааз

Тєслийн цуглуулах нvсэр их мэдээллийг шинжлэхийн тулд бид мэдээллийн он-лайн бааз байгуулна. Тєслийн тєгсгєлд энэ баазад 600 гаруй ярилцлага, тэдгээрийн монгол бичвэр, англи орчуулга, аудио клип, фото зураг, ємнєх vеийн захиа, єдрийн тэмдэглэл зэрэг холбогдох баримт бичиг орно. Энэ нь Монголын 20 дугаар зууны тvvхийн бичвэр болохоос хамаагvй илvv их агуулгатай байх юм. Мэдээллийн бааз нь єдєр тутмын амьдрал, зан заншил, соёлын хєрєг зургийг гаргаснаар тvvхийн номонд ихэнхдээ орхигдуулдаг нарийн зvйлсийг агуулна. Мэдээллийн бааз нь олон нийтэд нээлттэй байна. Энэ бааз нь зєвхєн судлаачдын бус, бас Монголын олон нийт, Монголын соёл, тvvх, улс тєр, нийгмийг сонирхсон хэн бvхний мэдлэгийн банк болно гэж бид найдаж байна.

Одоогийн байдал

Хорьдугаар Зууны Монголын Аман Тvvх одоогоор туршилтын шатандаа байна. Бид ярилцлагаа цуглуулах, бичвэр хийх, каталог бvрдvvлэх ажлаа цомхон хэмжээнд эхлээд байна. Судалгааны хєтєлбєрєє єргєжvvлж, 2007-2012 онд vргэлжлvvлэхийн тулд бид бvрэн хэмжээний судалгааны санхvvжилт хєрєнгє эрэлхийлж байна.

Бидэнтэй холбоо барих

Тєслийн явцын талаар мэдээлэл авах, эсвэл асуултаа info at mongolianoralhistory.org

Back to top