Three interviewees

Танилцуулга хуудас нь Хорьдугаар зууны Монголын аман тvvх судалгааны зорилго болон тєслийн талаар vндсэн мэдээллийг олгоно. Гэхдээ энд аман тvvх гэж юу вэ, тvvний ач холбогдолын талаар танилцуулах зорилгогvй гэж би хувьдаа бодож байна. Өєрєєр хэлбэл, хэрвээ та нэгэнт судлаач биш бол аман тvvх (oral history), яриа (narrative), орчин нєхцєл (context) зэрэг нь таны сонирхлыг яалаа гэж татах билээ дээ.

За ингээд би энэ тєсєл яагаад сонирхолтой бєгєєд чухал болох талаар тайлбарлаж эхэлье. Би аман тvvх гэж юу вэ гэдэг талаар тусад нь дараа танилцуулна. Энэ Танилцуулга хуудас нь орчин (context) ба нєхцлийн (situatedness) талаар тайлбарлана. Гэхдээ энд туулж єнгєрvvлсэн амьдралын тvvх, тvvхийн дурсамж, эсвэл сурах бичигт бичигдсэн тvvх гурвын харилцан холбооны талаар дэлгэрэнгvй тайлбарлахгvй. Кембреджийн судлаачид бид хvний тvvх судлаачид буюу антропологчид юм. Тиймээс бид хvмvvс єєрсдийн эргэн тойрныг яаж ойлгож, ямар утга агуулга єгч байна, яагаад тэгж ойлгож, тийм утга агуулга єгч байдаг юм, яагаад хvмvvс зарим зvйл, vйл явдлуудыг чухалчилж, заримыг нь vл чухалчилдаг юм бэ гэдэг талаар судлах мэргэжлийн болон хувийн сонирхолтой. Бид тvvхийн сурах бичигт одоог хvртэл дэндvv тvгээмэл бичигдсэн байдаг хэн хэдийд яасан бэ гэдэг талаар сонирхдоггvй юм аа. Бид тэрнээс гvнзгий утга санааг хайдаг юм.

Тvvх бол тулалдаан, нэртэй хvмvvсийн жагсаалт болон он цагийн хуудаснаас илvv єргєн агуулгатай юм. Тvvх нь ихэнх хvмvvсийн бодлоор энгийн гэх амьдрал, тэд яаж тэр амьдралаа єнгєрvvлж, эргэн тойрондоо ямар утга агуулга єгч байна вэ гэдгийг бас судалдаг. Дурсамж, єнгєрсєн тvvхийг бичигдэхээс ємнє чухал тvvхэн vйл явдалд оролцсон хvмvvс хvртэл тэгж боддог. Жишээлбэл, миний бие Крис Каплонский Монголын Ардчилсан Хувьгалын талаар судалгаа хийж байхдаа зарим хvмvvс жагсаал, цуглаандаа оролцож явснаа “єєр хийх зvйл байхгvй” байсан учраас гэж тайлбарлаж байсныг их гайхаж байсан юм. Ийм ажиглалтууд нь тvvхийн номуудад бараг ордоггvй, эсвэл маш ховорхон ордог. Тэглээ ч гэсэн ийм тэмдэглэлvvд нь бидний юмыг ойлгох ойлголтыг vндсээр нь єєрчилдєг. Миний ярилцсан хvмvvс зєв бол, олон хvмvvс жагсаал цуглаанд оролцсоноо ардчилалд гvн итгэлтэйдээ болоод юу болох гэж байгааг тvрvvлж харсандаа биш, єєр хийх зvйл байхгvй байсан учраас л оролцож явсан гэж тайлбарлаж байсан бєгєєд энэ байдал нь єнгєрсєн vйл явдлын талаар бидний ойлголтыг vндсээр єєрчилж байгаа юм. Энэ нь цуглаан зохион байгуулагчдын юу бодож байсныг ч юм уу, засгийн газрын хариу vйлдлийг єєрчлєхгvй ч, бусад хvмvvст єнгєрсєн vйл явдлыг ойлгоход нь гэрлийн тусгалыг єєр єнцгєєр тусгаж тусалдаг юм.

Ийм ажиглалтууд, туулж єнгєрvvлсэн амьдралын мєчvvд нь тvvхийн номд ховорхон бичигддэг. Бас нэг Монголын жишээ авах юм бол, бид хэдийд малыг нийгэмчилснийг юм уу, нэгдэлжих хєдєлгєєнийг яаж явуулсныг мэдэж байж болох юм. Тvvхийн сурах бичигт сайндаа л “Нэгдэлжих хєдєлгєєнийг зарим хvмvvс дэмжиж, зарим нь эсэргvvцэж байсан” гэх мэт нэг, хоёр єгvvлбэр л ордог. Хорьдугаар Зууны Монголын Аман Тvvх нь энэ ганц, хоёр єгvvлбэрийн тайлбарыг олон хуудсанд дэлгэрvvлэн єгvvлж, орхигдсон зайг нєхєх зорилготой юм. Бид тvvхийн номонд бичигдсэн (хэрвээ хэн нэг нь хэрэг болгож бичсэн бол) тэр нэг, хоёр єгvvлбэрvvд нь тэдгээр хvмvvсийн амьдралыг ямар утга агуулгатай болгож, тэдний хувьд хэр чухал байсныг судалж ойлгохыг хvсэж байгаа юм. Ингэж судлахдаа, бид тухайн vйл явдлыг хvмvvс яаж ойлгож байсныг бичиглээд зогсохгvй, хvмvvс тойрон байгаа орчинтойгоо тухайн нєхцєл байдалд яаж харилцаж, хариу vйлдэл vзvvлж байсныг єргєн хvрээнд ойлгоход туслахыг зорьж байгаа юм. Хvмvvс яаж утга агуулга бий болгож, засгийн газрын шаардлагад яаж хариулж, vйл явдалд яаж нєлєєлж буюу яаж нєлєєлєгдєж байсан тухайгаа санан дурсаж байгаа зэргийг судлахыг зорьж байгаа юм. Тэдгээр vйл явдалд оролцож явсан хvмvvстэй ярилцаж байж л мэдээжийн зvйлvvдийг тодотгож (ойлгомжтой, ил зvйлvvд ихэнхдээ мартагдаж орхигддог шvv дээ) ойлгож болно шvv дээ.

Энэ бол бид яагаад аман тvvхэнд чухал ач холбогдол єгдгийн товч тайлбар юм. Ихэнхдээ орхигдож, мартагддаг хvмvvсийн амьдралын тvvхийг ойлгохыг бид хvсэж байгаа юм. Бид нар хvмvvсийг жинхнээр нь, амьдрал дээр нь ойлгохыг (тэдний соёл, нийгэм, шашин, ажил гэх мэт) зорилго болгож байгаа бєгєєд энэ нь цєєн хvмvvсийн зохион байгуулсан vйл vйл явдалд орхигдсон нэрсийн жагсаалтаас єргєн утгатай юм.

Дээш очих